Тэмцээнүүд
Хөгжилд чиглэсэн ирэх болон өмнөх арга хэмжээнүүд
Бид танай багийн хөгжлийн үе шатанд тохирсон урилгат тэмцээн, шоу тоглолтуудыг шүүн бүрдүүлдэг. Ирэх арга хэмжээнүүдийг ойрын гарах огноогоор нь эрэмбэлсэн тул урьдчилан оролцох эрхээ баталгаажуулахад хялбар.
Ирэх тэмцээнүүд
Дараагийн тэмцээндээ эрхээ баталгаажуулаарай
15th Asia Pacific Cup | Singapore
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2026-10-19
Тэмцээн дуусах хугацаа: 2026-10-25
Байршил: Singapore
- 15th Asia Pacific Cup | Singapore
- Насны Ангилал: U12, U14, U16, U18
- 🏀 15 дахь удаагийн Asia Pacific Cup 2026 🇸🇬 2014 оноос эхлэлтэй Asia Pacific Cup нь Ази, Номхон далайн бүсийн хамгийн нэр хүндтэй өсвөрийн олон улсын сагсанбөмбөгийн тэмцээнүүдийн нэг билээ. Жил бүр олон орны шилдэг академи, клубүүд оролцож, залуу тамирчдад олон улсын түвшний туршлага хуримтлуулах боломжийг олгодог 🌏🔥 Тус тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн бус, өөр өөр улсын тоглолтын хэв маяг, соёл, нөхөрлөлийг нэг дор нэгтгэдгээрээ онцлог. Сүүлийн жилүүдэд Монголын багууд амжилттай оролцож, аваргын цом хүртсэн түүхтэй 🇲🇳🏆 манай байгууллага уг тэмцээнд 2024 оноос эхлэн жил бүр баг тамирчдыг авж явж байгаа ба оролцсон баг бүр дараах амжилтуудыг гаргасан.
- 11th asia pacific Modun wolves u16 - мөнгөн медал
- 12th asia pacific Erdenet zalgamj u16 - Алтан медал
- 14th asia pacific baganuur ballers u16 - Алтан медал

The Boys Invitational 2026
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2026-10-23
Тэмцээн дуусах хугацаа: 2026-10-25
Байршил: Chonburi, Thailand
- THE BOYS INVITATIONAL 2026
- Насны ангилал: U11, U13, U15, U17
- Тайландын залуу сагсан бөмбөгийн тоглогчдын эцэг эхийн бүлгэмээс зохион байгуулж буй уг тэмцээн нь энэ жил 2 дах удаагаа зохион байгуулагдах гэж байна U13, U15, U17 гэх насны ангиллаар зохиогдох бөгөөд нас бүрийн эхний 3 байр дараа жилийн тэмцээнд шууд урилгаар багийн хураамж төлөхгүйгээр оролцох болно.

9th Global U14 and U16 Elite Experience
Ангилал: Сагсан бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2026-10-30
Тэмцээн дуусах хугацаа: 2026-11-01
Байршил: Lloret de Mar Girona, Spain
- Насны Ангилал: U14, U16
- 🏀 GBK Elite Experience 2026 нь Испанийн Жирона мужийн Льорет-де-Мар хотод зохион байгуулагдах олон улсын өсвөрийн сагсан бөмбөгийн нэр хүндтэй тэмцээн юм. U14 болон U16 насны шилдэг багууд оролцож, FIBA дүрмийн дагуу өндөр түвшний өрсөлдөөнд хүч сорих боломжтой. Globasket нь 2013 оноос хойш Европын хамгийн нэр хүндтэй өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулж буй байгууллага бөгөөд дэлхийн олон орны баг, академиудыг нэгтгэн, тамирчдад олон улсын түвшний тоглолтын туршлага, соёлын солилцоо, хөгжлийн боломжийг олгодгоороо алдартай. GBK Elite Experience нь зөвхөн тэмцээн бус, ирээдүйн шилдэг тамирчдын ур чадвар, туршлага, нөхөрлөлийг хөгжүүлэх онцгой боломж юм.

2026 Boys and Girls
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2026-12-27
Тэмцээн дуусах хугацаа: 2026-12-29
Байршил: Lloret de Mar Girona, Spain
- 2026 Boys and Girls Christmas Cup
- 🎄🏀 Globasket Christmas Cup 2026 нь Зул сар, Шинэ жилийн амралтын үеэр зохион байгуулагддаг, Европын хамгийн онцгой өсвөрийн сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүдийн нэг юм. Испанийн үзэсгэлэнт Льорет-де-Мар хотод дэлхийн олон орны багууд цугларч, өрсөлдөхийн зэрэгцээ шинэ найз нөхөдтэй болж, олон улсын үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломжийг тамирчин бүрд олгоно. Энэ жил тэмцээн 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Globasket нь 2013 оноос хойш Европын нэр хүндтэй өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулж, дэлхийн олон орны баг, академиудыг нэгтгэн, тамирчдад олон улсын түвшний тоглолтын туршлага, соёлын солилцоо, хөгжлийн боломжийг олгосоор ирсэн тэмцээн юм.

Asia Youth Basketball Championship
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2027-01-08
Тэмцээн дуусах хугацаа: 2027-01-10
Байршил: Taipei, Taiwan
- Насны Ангилал: U10, U12, U15, U18
- 2027 оны AYBC Тайванийн лиг (Азийн Залуучуудын Сагсан Бөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн) Тайванийн Тайпэй хотноо зохион байгуулагдаж, Ази тивийн шилдэг багуудыг нэг дор цуглуулна.
- AYBC нь залуу тамирчдад өндөр түвшинд өрсөлдөх, шинэ нөхөрлөл бий болгох мөн сагсан бөмбөгөөр дамжуулан соёлын солилцоог мэдрэх боломжийг олгодог олон улсын тэмцээн юм.
- БНСУ болон Япон улсад амжилттай зохион байгуулагдсан AYBC нь 2027 онд Тайваньд үргэлжилж, Ази дахь залуучуудын сагсан бөмбөгийн олон улсын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж байна.
- Ази тивийн багуудыг Тайпэй хотноо урьж, мартагдашгүй сагсан бөмбөгийн туршлагыг хамтдаа бүтээхийг тэсэн ядан хүлээж байна.

Incheon Youth International Basketball Series
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2027-01-29
Тэмцээн дуусах хугацаа: 2027-01-31
Байршил: Incheon, South Korea
- НАСНЫ АНГИЛАЛ: U12, U15, U17
- 3 дах удаагийн Олон Улсын Залуучуудын Сагсан Бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ удаад Солонгос улсын Инчон хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээнд Ази, Европ, Хойд Америк болон Ойрхи Дорнодын дэлхийн багууд буюу 500 гаруй тамирчин оролцоно. Тэмцээн U12, U15, U17 насны ангилалтай байна. Тоглолтын 1 үе 8 минутаар үргэлжлэх бөгөөд чөлөөт шидэлтийн үед цаг зогсоно. Зөвхөн тэмцээнд оролцохоос гадна Солонгос улсын соёл, хоолтой танилцахаас гадна олон улсын найз нөхөдтэй болох боломжтой.

Euro Easter Basketball Cup
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2027-03-22
Тэмцээн дуусах хугацаа: 2027-03-24
Байршил: Spain
- Насны Ангилал: U12, U14, U16
- Euro Easter Basketball Cup нь Испани улсын Барселона хот болон Costa Brava бүсэд зохион байгуулагддаг олон улсын өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн юм.\ Тус тэмцээн нь өөр өөр улс орны өсвөрийн багуудыг нэг дор цуглуулж, олон улсын түвшинд өрсөлдөх, өөр өөр орны багуудын тоглолтын хэв маягтай танилцаж, туршлага хуримтлуулах боломжийг олгох болно. Тэмцээний онцлог нь зөвхөн сагсан бөмбөгөөр хязгаарлагдахгүй бөгөөд оролцогчид Барселона хотын түүх, соёл, аялал жуулчлалтай танилцах боломжтой. La Sagrada Família, Las Ramblas, Park Güell, Olympic Village, Montjuïc зэрэг алдартай газруудаар зочлох болно. Монголын өсвөрийн тамирчдын хувьд энэхүү тэмцээн нь Европын багуудтай тоглож, олон улсын тэмцээний туршлага хуримтлуулахын зэрэгцээ Испанийн сагсан бөмбөгийн соёл, орчинтой танилцах боломж юм.

International Eastercup Berlin-Moabit 2027
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2027-03-25
Тэмцээн дуусах хугацаа: 2027-03-29
Байршил: Бүгд Найрамдах Герман Улс
- Насны ангилал: U12, U14, U16, U18
- Eastercup нь Европын томоохон Спортын наадам бөгөөд одоогоор 13 дах удаагаа Германы Берлин хотноо зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд Европ, Ази, Африк, Өмнөд Болон Хойд Америк-аас тамирчид оролцдог.

Penedes Maritim Basketball Cup
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2027-03-25
Тэмцээн дуусах хугацаа: 2027-03-28
Байршил: Spain
- Насны Ангилал: U14, U16, U18
- 2027 оны AYBC Тайванийн лиг (Азийн Залуучуудын Сагсан Бөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн) Тайванийн Тайпэй хотноо зохион байгуулагдаж, Ази тивийн шилдэг багуудыг нэг дор цуглуулна.
- AYBC нь залуу тамирчдад өндөр түвшинд өрсөлдөх, шинэ нөхөрлөл бий болгох мөн сагсан бөмбөгөөр дамжуулан соёлын солилцоог мэдрэх боломжийг олгодог олон улсын тэмцээн юм.
- БНСУ болон Япон улсад амжилттай зохион байгуулагдсан AYBC нь 2027 онд Тайваньд үргэлжилж, Ази дахь залуучуудын сагсан бөмбөгийн олон улсын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж байна.
- Ази тивийн багуудыг Тайпэй хотноо урьж, мартагдашгүй сагсан бөмбөгийн туршлагыг хамтдаа бүтээхийг тэсэн ядан хүлээж байна.

Cornecchia World Cup #45
Ангилал: Гар Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2027-03-26
Тэмцээн дуусах хугацаа: 2027-03-29
Байршил: Pordenone, Italy
Европын хамгийн өрсөлдөөнтэй өсвөрийн волейболын тэмцээнд тавтай морилно уу! Cornacchia World Cup нь Италийн Порденоне хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын волейболын тэмцээн бөгөөд 1983 оноос хойш уламжлал болгон Улаан өндөгний баярын үеэр зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд дэлхийн хамгийн эртний, нэр хүндтэй волейболын тэмцээнүүдийн нэг юм.

Euro Youth Basketball Cup 2027
Ангилал: Сагсан Бөмбөг
Тэмцээний эхлэх хугацаа: 2027-06-18
Тэмцээн дуусах хугацаа: 2027-06-20
Байршил: Spain
- Насны Ангилал: U12, U14, U16, U18

Өмнөх тэмцээнүүд
Өмнөх аяллуудын онцлох агшин
Өмнөх арга хэмжээнүүдийн тайлан, бичлэгийн дүгнэлт, тусгай фото цомгууд нь тамирчдыг урамшуулж, оролцоог нь хадгалдаг.
Өмнөх тэмцээний мэдээлэл одоогоор байхгүй байна.
